Микро-Лион робот!

Лионробо ХХК

Лионробо компани нь дэлхийтэй хөл нийлүүлэн, техник технологийн хөгжлийг даган, хэрэглэгч төдий байх бус өөрсдөө технологи хөгжүүлэх зорилготойгоор 2014 онд үүсгэн байгуулагдсан. Манай Монголд оньсон тоглоомоос өөр оюуны чадварыг дээшлүүлэх тоглоом, сургалтын төхөөрөмжүүд цөөн байдаг. Иймд үндсэний үйлдвэрлэлийн “Сургалтын робот” зохион бүтээхээр дараах зорилго, зорилтуудыг тавьж ажилласан. 

  • Үндэсний бренд “Сургалтын робот” зохион бүтээсэн
  • Хүүхдүүдэд зориулсан роботын дугуйлан, клуб ажиллуулж эхэлсэн
  • Робот, электроник, програмчлалын сургалтууд зохион байгуулсан
  • Үндэсний болон олон улсад зохион байгуулагдсан роботын тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна.
  • ICT Expo 2014 үзэсгэлэнд сургалтын “ЛионРобо” бүтээлээр “Шилдэг технологи ” шагнал хүртсэн.
  • Жил бүр тэмцээн, уралдаан зохион байгуулж, оюутан сурагчдын хамрах хүрээ нэмэгдсээр байна.

Микро-Лион буюу Бяцхан арслан робот бол 4-16 насны хүүхдүүдэд зориулсан кодчилол, робот техникийн боловсрол олгох STEM сургалтын хэрэглэгдэхүүн бүхий програмчлагддаг робот юм.

Scroll to Top