СОНИРХОЛТОЙ АРДУИНО: C/C++ програмчлал
About Course
Эдгээр хичээлүүд нь техник, технологийг анхлан сонирхогч хүүхэд залуучуудад зориулан хялбар шийдэл, бүхий ухаалаг төхөөрөмж, роботыг зохион бүтээж, түүнийг програмчлан удирдах бодлого, дасгалын хураамжуудийг түүвэрлэн оруулсан болно. Энэхүү сургалтын тусламжmайгаар залуу зохион бүтээгчид Ардуино-микрокомпьютерийн үндсэн ойлголт, ажиллагаатай танилцах, Ардуино програмчлалын С хэлийг ашиглан математик, физикийн суурь ойлголт бүхий тооцооллуудыг хийх, мөн оролт гаралтын төхөөрөмжүүдийн ажиллагаатай танилцаж, тэдгээрийн бодит хэрэглээ болох гэрлэн, мэдрэгч, моторыг ашиглан хөдөлгөөнт дүрслэл, робот удирдлагын системийг симуляцийн орчинд загварчлан програмчлах, түүнийг Ардуино програмчлалын орчинд хөрвүүлэн ашиглах аргачлалд бие даан суралцана. Түүнээс гадна өөрсдийн зохион бүтээсэн роботоор ухаалах шийдэл бүхий үйлдлүүдийг гүйцэтгэх болно.
