СОНИРХОЛТОЙ АРДУИНО: C/C++ програмчлал

Програм бичих аргад суралцацгаая

Бүх компьютеруудыг техник болон програм хангамж гэсэн хоёр хэсгээр бүтээдэг.

Техник хангамж гэдэг нь компьютерын физик хэсгүүдийг хэлнэ. Жишээ нь: Роботын хувьд авч үзвэл гэрэл, удирдлагын төхөөрөмж, мэдрэгч, мотор зэрэг байж болно.

Програм хангамж гэдэг нь техник хангамжийг удирдах зааварчилгаа, код юм. Жишээ нь: роботын удирдлагын програм, командууд энд хамаарна.

Компьютеруудын техник хангамжийг програм хангамжтай холбож ажиллуулахад
програмын хэлийг ашиглана.

Програмын хэл гэдэг нь компьютерын програмыг бичихэд хэрэглэдэг тооцоолон бодох чадвар бүхий дүрэм болон командын бүрдэл юм.

Дэлхий дээр 700 орчим өргөн хэрэглэгддэг програмчлалын хэл байдаг.

 

Тэдгээр програмчлалын зарим хэлүүдийн онцлогыг дурдвал:
  Ассемблер хэл нь компьютерын техник хангамжтай шууд холбогдоход       зориулагдсанхамгийн доод түвшний програмчлалын хэл юм.

  Харин Basic хэл бол хэрэглэхэд хялбар байх ерөнхий зориулалттай зохион бүтээгдсэн дээд түвшний програмчлалын хэлнүүдийн нэг юм.

 Си програмчлалын хэл бол хамгийн эртний програмчлалын хэл бөгөөд сүүлийн үеийн дэвшилтэт програмчлалын хэл бүхэн Си хэлнээс эхтэй гэж үзэж болно. Үүний нэг жишээ бол бидний судлахаар төлөвлөж байгаа Ардуино болон блок програмчлалын хэлүүд юм.

Бид энэ удаагийн сургалтаараа нээлттэй сан бүхий

1.https://blockly.games/maze?lang=en

2. https://lab.open-roberta.org/

3. https://www.arduino.cc/     сайтуудыг ашиглан тоглоом, симуляци, бодит орчнуудыг хослуулж, хэрхэн програмыг хялбар бичиж сурах аргыг заана.

1.2.Тоглонгоо програм бичиж сурцгаая

Компьютер ямар нэг ухаалаг үйлдэл хийж байна, тухайлбал шатар тоглож байна гэж төсөөлье. Одоо тэр үйлдлийг хүн тооцоолон гүйцэтгэж байна гэе. Хүн, компьютер хоёр  хоёулаа заавар, дүрмийн дагуу ажилладаг. Гэвч хүн бол өөрийнхөө талаар бодож, шинэ мэдлэг дээр тулгуурлан аливаа зүйлд суралцаж, түүнийг өөрчилж чадна. Харин робот бол өөрийнхөөрөө сэтгэн бодож чадахгүй, зөвхөн хүний өгсөн зааврын дагуу л ажилладаг.
Тэгэхээр програмын код бичих гэдэг нь тухайн програмын командын санг ашиглан логик дэс дараалалтай асуудлыг шийдвэрлэхийг хэлнэ.
Бүгдээрээ нээлттэй сан бүхий https://blockly.games/maze?lang=en сайтын Blockly Games тоглоомыг тоглонгоо програм бичих аргад суралцацгаая.

Blockly Games нь блок дээр суурилсан кодчилол ашиглан програмчлалын ойлголтуудыг заах зорилготой боловсролын цуврал тоглоом юм. Энэ нь Google-ээс боловсруулагдсан бөгөөд хүүхдүүд болон анхлан суралцагчдад програмчлалын үндсийг хөгжилтэй, интерактив хэлбэрээр танилцуулах зорилготой юм.

Энэ нь хэрхэн ажилладаг вэ:
Визуал кодчилол: Хэрэглэгчид эвлүүлдэг тоглоомтой адил код үүсгэхийн тулд блокуудыг чирж угсарна. Блок бүр нь давталт, нөхцөл, хувьсагч гэх мэт програмчлалын ойлголтыг илэрхийлдэг.

Текстэд суурилсан кодчилол байхгүй: Энэ нь блок дээр суурилсан тул програмын командыг бичих шаардлагагүй бөгөөд алдаа гарах магадлалыг бууруулж, суралцахад илүү ойлгомжтой болгодог.

Даалгавар сорилтууд: Тоглоомууд нь энгийнээр эхэлдэг боловч аажмаар төвөгтэй болж, давталт, нөхцөл, функц, логик зэрэг ойлголтуудыг агуулсан.

Тоглоомын төрлүүд: https://blockly.games/
Оньсого–Энгийн оньсого шийдвэрлэхийн тулд блокуудыг цэгцлэх замаар үндсэн ойлголтуудыг заана.
MazeТөөрдөг байшинд шилжих замаар давталт болон логик нөхцөлийн ойлголтыг танилцуулна. 
Шувуу Шувууг зорилгодоо хүрэхэд нь туслах нөхцөл дээр анхаарлаа төвлөрүүлнэ.
Мэлхий Зураг зурах давталт болон функцуудыг судална.
Кино Хөдөлгөөнт дүрсийг зааврын дарааллаар харуулна.
Цөөрмийн багш – Цөөрөмд тулалдах замаар функцууд болон кодын үр дүнг заана.
Цөөрөм – Чөлөөт хэлбэрийн кодчилол тоглоом бөгөөд энэ нь асуудлыг нээлттэй шийдвэрлэх,стратеги боловсруулах боломжийг олгоно.

Мaze буюу төөрдөг байшин тоглоомыг тоглонгоо програм бичих аргад суралцацгаая.( https://blockly.games/maze?lang=en)
Төөрдөг байшин тоглоом нь 1-10 хүртлэх даалгавартай бөгөөд эхний түвшиний даалгаврыг дарааллын дагуу зөв угсарч ажиллуулсан суралцагч дараагийн шатруу орно.

 

 

 

 

Exercise Files
Ardiuno_2.pdf
Size: 7.53 MB
Scroll to Top