CУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Wishlist Share
Share Course
Page Link
Share On Social Media

About Course

“MICRO LION” буюу “Ухаалаг бяцхан арслан” робот сургалтын төхөөрөмжийг бага ба дунд боловсролын дизайн технологи, физикийн сургалтын хөтөлбөрт хэрэглэх нь

Энэхүү сургалтын удирдамжийг боловсруулахад дараах сургалтын хөтөлбөр, удирдамжуудыг баримтлал болгов.

  1. Монгол улсын БСШУС-ын сайдын 2019 оны 8 сарын 01-ны А/491 тоот тушаалаар  баталсан “Бага боловсролын сургалтын хөтөлбөр” 2019 он.
  2. Монгол улсын БСШУС-ын сайдын 2019 оны 8 сарын 01-ны А/491 тоот тушаалаар  баталсан “Суурь боловсролын сургалтын хөтөлбөр” 2019 он.
  3. Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх суралцахуйн удирдамж:  Дүрслэх урлаг технологи I-V анги 2019 он.
  4. Суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх суралцахуйн удирдамж:  Дүрслэх урлаг. VI-VIII анги, Дизайн технологи. VI-IX анги  2019 он.
  5. Суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх суралцахуйн удирдамж:  Физик. VI-IX анги  2019 он.

 

 

Show More

Course Content

БАГА АНГИ
Микропроцессорын санах ойд тогтмол хадгалагдсан программын дагуу арслан робот нь 1.Зураас даган явах 2.Саад тойрон явах 3.Алсын удирдлагаар жолоодон явах 4.Аялгуут дуу тоглуулах 5.Бамбар даган хөдлөх 6.Микромаус горимд ажиллах 7.Хэрэглэгчийн бичсэн программыг гүйцэтгэх хэмээх үндсэн 7 горимд ажилладаг. Үүнээс эхний 6 горим нь суралцагч хүүхдүүдээс программчлал, физикийн гүнзгий мэдлэг шаардахгүй, роботын лего бүтцүүдийг ашиглан төрөл бүрийн хөдөлгөөнт төхөөрөмж зохион бүтээж, түүнийг урьдчилан тогтмол санах ойд сануулсан горимуудын нэгээр хялбархан удирдаж хөдөлгөх тул бага ангийн дүрслэх урлаг хичээлийн хөтөлбөрт хэрэглэх боломжтой. Харин модуль программчлалын SCRATCH программ хангамжийг ашиглан хүүхдүүд гэрэл асаах унтраах хамгийн хялбараас эхлэн зураас дагах, саад тойрох автомат уралдааны роботын удирдлага хүртэл олон төвшний алгоритмыг бодож, сэтгэж, хэрэгжүүлэх, улмаар цахилгаан хэлхээ угсарч, зохиосон программтайгаа хоршуулан ажиллуулах, үүний тулд байгалийн үзэгдэл, хуулиудыг судалж, хэрэглэх тул дунд ангийн физик ба дизайн технологи хичээлийн хөтөлбөрт хэрэглэх боломжтой.

Student Ratings & Reviews

No Review Yet
No Review Yet
Scroll to Top