Course Content
БАГА АНГИ
Микропроцессорын санах ойд тогтмол хадгалагдсан программын дагуу арслан робот нь 1.Зураас даган явах 2.Саад тойрон явах 3.Алсын удирдлагаар жолоодон явах 4.Аялгуут дуу тоглуулах 5.Бамбар даган хөдлөх 6.Микромаус горимд ажиллах 7.Хэрэглэгчийн бичсэн программыг гүйцэтгэх хэмээх үндсэн 7 горимд ажилладаг. Үүнээс эхний 6 горим нь суралцагч хүүхдүүдээс программчлал, физикийн гүнзгий мэдлэг шаардахгүй, роботын лего бүтцүүдийг ашиглан төрөл бүрийн хөдөлгөөнт төхөөрөмж зохион бүтээж, түүнийг урьдчилан тогтмол санах ойд сануулсан горимуудын нэгээр хялбархан удирдаж хөдөлгөх тул бага ангийн дүрслэх урлаг хичээлийн хөтөлбөрт хэрэглэх боломжтой. Харин модуль программчлалын SCRATCH программ хангамжийг ашиглан хүүхдүүд гэрэл асаах унтраах хамгийн хялбараас эхлэн зураас дагах, саад тойрох автомат уралдааны роботын удирдлага хүртэл олон төвшний алгоритмыг бодож, сэтгэж, хэрэгжүүлэх, улмаар цахилгаан хэлхээ угсарч, зохиосон программтайгаа хоршуулан ажиллуулах, үүний тулд байгалийн үзэгдэл, хуулиудыг судалж, хэрэглэх тул дунд ангийн физик ба дизайн технологи хичээлийн хөтөлбөрт хэрэглэх боломжтой.
0/2
CУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Scroll to Top